🎵
Aavd by UKA album cover

Aavd

by UKA

Lyrics
Нэгэн сайн хүү аавтайгаа цуг амьдраад
Нэгэн үеийн найзууд шиг тэд найзлана
Хүү нь аавынхаа хайранд өсөж том болоход
Хүрэх алсад одохоор аав нь тэнгэрт буцна
Аавын захиас миний хүү нэрээ хичээ
Өөрийн үйл хэргээ түүх болгон бичээ
Аав нь залуудаа зөндөө алдсан бас оносон
Унасан нүхэндээ ч ахиад бүдэрсэн
Унах аюул бишээ босох зориг гол нь
Урд таарсан бэрхшээл бүрийг давах гол нь
Ойрын биш холын хараатай бол холыг зорино
Орчлон хорвоог эхлээд таньж авах нь хамгийн гол нь
Өнөөдрийн чиний тарьсан – үр тариа
Маргааш хүрэх чиний зорьсон бариа
Өнгөнд автсан дэлхийг өөрчлөх хүсэл зориг
Бадарч асвал хүү минь тэр бол чиний хувь заяа
Авах гэж биш өгөх гэж амьдар – аав нь тэгж чадаагүй
Амархан биш гэхдээ чи чадна
Aав нь хүрж амжаагүй
Өөрчил дэлхийгээ
( Өөрийнхөөрөө )
Өөрчил дэлхийгээ
Үзэгслэнт охид нүдийг чинь булаана
Өнгө мөнгөөр хэмжээд нүүр чинь улайна
Гэвч тэднийг бүү гомдоо, зүрхийг нь олж нээ
Зөв нэг нь таарч хань чинь болно шүү дээ
Эмэгтэйн нүднээс бөмбөрөн унах
Нулимас гунигийнх бус хайрынх бас баярынх байвал
Эр хүн болжээ гэж ээж чинь баярлах
Энгийн хайраас эхлээд чиний зам нээгдэнэ
Мөнгө бүү зорь – үйл хэрэг зорь
Зөвхөн мөрөөдөөд хэрэггүй өөрийгөө сорь
Уурын мунхаг бол тэнэгийн тунхаглал
Чи бол ухаантай аавынхаа бахархал
Бодож бай – бодолдоо үнэнч бай
Үг хэлсэн бол түүндээ эзэн бай
Өнгөц ертөнцийг өөрчлөх зориг
Өөр хүнээс биш чи өөрөөсөө хай
Авах гэж биш өгөх гэж амьдар – аав нь тэгж чадаагүй
Амархан биш гэхдээ чи чадна
Аав нь хүрж амжаагүй
Өөрчил дэлхийгээ
(Өөрийнхөөрөө)
Өөрчил дэлхийгээ
Өөрчил дэлхийгээ
Өөрийнхөөрөө
Өөрчил дэлхийгээ